logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Үндэсний үйлдвэрийн мах, сүү, гурил, хүнсний ногоо зэргийг НӨАТ-аас чөлөөлдөг заалтыг хүчингүй болгохоор тусгав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 11 10:50
    321

    Зургийг: С.Батсайхан

    УИХ-д өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дотоодод үйлдвэрлэж, борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлдөг заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна.

    Мөн таван хошуу мал, анхан шатны боловсруулалт хийгээгүй мах, сүү, арьс шир, ноос, ноолуур, сарлагийн хөөвөр багтжээ. Импортоор оруулж буй мод, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материалд НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэхгүй.

    Үүнээс гадна борлуулсан алт, дотоодод үйлдвэрлэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг НӨАТ-аас чөлөөлөхгүй.

    Түүнчлэн соёлын өвийг сэргээн засварлах, мал эмнэлэг, нотариатын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлж буйг хүчингүй болгохоор тусгасан байна.

    Одоо мөрдөж буй хуульд автобензин, дизелийн түлшинд 0-10 хувийн НӨАТ тооцохоор заасан. Нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг хүчингүй болгосноор шууд 10 хувийн татвар ногдуулахаар байна.

    Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэргийг НӨАТ-аас чөлөөлж байгааг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

    Засгийн газрын Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулна гэж тооцоолж байгааг мэдээлсэн юм. Харин нөгөө талдаа үндэсний үйлдвэрийн өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийг цуцалснаар үнэ нь нэмэгдэх эрсдэл бий болж буй.

    Cэтгэгдэл бичих